
Сайн байцгаана уу Кино сонирхогчидоо.
Саяныг хүртэл хугацаанд MainService үйлчилгээндээ сайжруулалт хийх зорилгоор хэсэг шинэчлэлийн ажил хийсэн нь доголдолд хүргэсэнд та бүхнийг уучлал хүсье.
Одоо кино сонголт, хүргэлт чанар дээр ямарваа асуудалгүй улам сайжирсан бөгөөд хийгдсэн ажлуудыг та бүхэндээ танилцуулая.
Хийгдсэн ажлууд:
- Орчуулгыг давхар хянадаг тогтолцоо бий болгосноор subtitle дахь алдаа эрс багассан. Цаашид улам боловсронгуй болгоно.
- subtitle бичиг нь том байна гэсэн хүсэлтийн дагуу хэмжээг тохиромжтой өнгө хэмжээтэй болгож, Зүүн дээд талын логог бууралттай болголоо. Энэ нь кино үзэх тухыг нэмэгдүүлнэ гэдэгт найдаж байна.
- Зарим киноны дуу дүрснээсээ зөрөх, гүйхгүй байх зэрэг асуудал байсныг засч, энэ төрлийн алдаа ахин гарахгүй болсон.
- Киноны дууг тодорхой хэмжээнд өндөрсгөв.
- Киноны чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ДВД дахь киноны тоог 2 болгосон. Ингэснээр кино сонголтын хувьд ч, бичлэгийг чанарын хувьд ч эрс сайжирсан гэж үзэж байна.
- Барак буюу гологдол DVD гарахыг бүрмөсөн зогсоолоо.
- Титл меню-г сольж шинэчлэв.
- Өмнө байсан ДВД хайрцгийг чанартайгаар сольж сайжруулав.
- DVDний гадар хавчуургыг бүрэн бүрэн бүрэлттэй болголоо.
- Эцэст нь та бүхний саналын дагуу хуучин шилдэг кино хүргэх ажлыг эхлүүлэх боломжтой боллоо. Та хажуу виджет санал асуулга дээр өөрийн сонирхож буй авахыг хүсч буй киноны нэр дээр саналаа өгч болно. |Удахгүй орно.|
- Та mainservice.mn-ийн киноны шинэчлэлийг мейлээр хүлээн авах хүсэлтэй бол vitaminjuulalt@gmail.com хаягаар "мейл хүлээн авая" гэсэн мейл явуулахад хангалттай боллоо. Таны мейлийг бусдад тараахгүй бөгөөд өөр ямар ч зорилгоор ашиглахгүй болно.
- Эцэст нь одоо кино захиалж үзэх зугаатай ажил боллоо.
Эдгээр шинэчлэлтүүд нь хэрэглэгч та бүхнээс ирсэн санал хүсэлтийн дагуу хийгдсэн бөгөөд үйлчилгээг сайжруулахад та бүхний өгдөг үнэтэй зөвлөгөө саналууд өндөр тус дэм өгдөг юм шүү. Цаашид ч өөрсдийн санал бодлоо харамгүй хуваалцаж байгаарай. Маш их баярлалаа.
Ингээд шинэчлэгдсэн хувилбараар гарч буй DVD-ний танилцуулгыг маргааш буюу 09-р сарын 22-ны өдөр энд танилцуулах болно.
MainService танд аз жаргалыг хүсдэг
Танд баярлалаа.


Сэтгэгдэлүүд:
За амжил хүсье .
Өө нээрээ нэг хүсэлт байна .
Catch Me If You Can гэдэг киног л нэг сайхан бичлэгтэйгээр монгол субтайгаар үзмээр байна даа .
Тэгээд ер нь хуучны кинонууд гаргах гэж байгаа бол хүмүүсийн хэзээ ч уйддаггүй LOTR , HarryPotter гэх мэт кинонуудыг бэлдээд тавьсан байхад хүмүүс байнга л авах байх даа .
Баярлалаа
Сэтгэгдэл үлдээх: