Долоо хоног бүр шинэ шилдэг гурван киног дүү, дүрсний өндөр чанартайгаар ердөө 3000 төгрөгөөр захиалж гэр болон ажил дээрээ хүргүүлээрэй.
"Амьдрах тасалбар" Өргөө Тэнгис Соёмбод

"DOZ" Энтэртайнментийн шинэ уран бүтээл, 2009 оны дэлгэцийн шилдэг уран сайхны кино болох "Амьдрах тасалбар" 09-р сарын 05-ны өдөр Өргөө Тэнгис Соёмбо кинотеатруудад нээлтээ хийх гэж байна.

Киноны гол санаа:

Одоо үеийн залуусын амьдрал, хар мөр дагуулсан сонирхол, буруу мөрөөр зогсолтгүй давхих гал тэргэнд нэгэнт суусан бол залуус хаана хүрч буух вэ?

Залуу насны сонирхолдоо хөтлөгдөн хар тамхинд донтож орсон залуусын талаархи эмгэнэлт энэхүү кино нь юмны сайн муу зөв бурууг мэдэхгүй, өөрийгөө хэдийгээр насанд хүрсэн мэт төсөөлж яваа боловч насны хувьд хамгийн хувирамтгай шилжилтийн насны залууст хар тамхины хор хөнөөлийг сургамж болгон сануулга өгөх эрхэм зорилгыг өвөртөлсөн юм.

Энэ кино бодит явдалд тулгуурлан бүтээгдэв.

Кино хийх болсон шалтгаан:

Бид хар тамхиний тухай ярихад өөрсдөөс маань хол хөндий бараг бидний дунд байдаг билүү хэмээн бодох нь их.

Гэвч бодит байдал дээр ТББайгууллагуудын судалгаагаар хүчтэй төрөл болох морфин хэмээх тарианд Улаанбаатар хотод гэхэд 60 орчим тооны залуус  гүнзгий орсон судалгаа байна.

Гэвч хамгийн харамсалтай нь үүний цаана өвсний төрөл болон таблетигны төрлүүдийг нууцаар хичнээн залуус сонирхон татаж байгаа бол гэсэн тоо баримт аймшигтай билээ. Тэгэхээр хар тамхиний ямар нэгэн төрлийг хэрэглэгчдийн тоо 2 сая 500 мянган хүний дотор 600 гаас дээш байгаа судалгаа гарчээ. Энэ нь зөвхөн гүн орсон хэсэг нь шүү. Цаана нь сонирхогчид маш их. Энэ нь нийт хүн амийн тоотой харьцуулахад маш өндөр тоо юм.

Энэхүү аймшигт хар тамхины худалдаа арилжаа одоохондоо манайд нууц хэлбэрээр, зүйрлүүлж хэлбэл ТҮЦ-ний хэмжээнд байгаа нь нэгэнт тодорхой болсон. Муу уршигтай зүйлийн улбаа хурдан тархдаг тул хэзээ энэ наймаа supermarket-ийн хэмжээнд очих бол гэдэг нь санаа зовоох асуудал билээ.

Монголд кино урлаг хурдтайгаар хөгжиж байгаа боловч бид нийгэмд үзүүлэх нөлөө, хэлэх санаа, идеалог хэмээх хамгийн хэрэгтэй зүйлээ гээж байгаа мэт санагддаг. Хуучин нийгэм гэгдэх социализмийн үед ч энэ зүйлийг гээлгүй зоригтой дуугарч байсан жишээг бид сайн мэдэх билээ.

Харин одоо хийгдэж буй бидний уран бүтээлүүд хэт мөнгө хөөсөн зүгээр л жирийн ээдрээ зөрөлдөөн хөнгөн шийдэлтүүдийг эрхэм болгож байгаа нь харамсалтай.

Бидний уран бүтээлчид энэхүү хар тамхи хэмээх маш нууцлаг хэрнээ гүнзгий зохион байгуулалтанд орсон бидний дунд оршин байгаа идээ бээрийг ил гарган дэлгэж нийгэмд болоод залууст сануулга өгөх зорилгоор энэхүү хар тамхиний эсрэг киног хийхээр шийдсэн билээ.

    Киноны арын алба:

Кино зохиолыг бичсэн Ш. Доржсүрэн, Ц.Байгальмаа |Блогчин Болжмор|

Зөвлөх  Шаравдорж

Ерөнхий найруулагч Ш. Доржсүрэн

Туслах найруулагч Д.Баярсайхан

Зургийн дарга  Я.Одгийв

Ерөнхий оператор Н. Батбаатар

Ерөнхий зураач Н. Батжаргал

Туслах зураач Г. Эрдэнэочир

Хөгжмийн зохиолч Ганга

Эвлүүлэгч Н.Батболд

Компютер графикч  Ш. Мөнхбат Жаргал Н. Батболд

Нүүр хувиргагч  Л Энхтуяа

Гэрлийн техникч Н. Сугар

Pro sounds студи 

Дууны инженер  Рагу

     Киноны дууг

"А Sound "Дуучин Тэмүүлэн

" The Lemons " Дуучин Одноо

Дуучин Daisy

"The Nomads" дуучин Ганг

 

     Ерөнхий ивээн тэтгэгч 

Skytel ХХК

"Gold " shampoo

 

    Хамтран ажилласан

Amercana brand

Эрүүл мэндийн яам

Хууль зүйн яам

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Нийслэлийн засаг даргын  тамгын газар

Мансуурлын эсрэг төв

Жич: Хар тамхиний эсрэг хийгдэж буй гэдэг утгаараа зохиол болон киноны зураг авалт болон зохиомжийг хүнд шийдэлтэй, хар тамхи гэдэг зүйл ямар аймшигтай байдалд оруулдаг болохыг зүрх сэтгэлд тань хүргэж шимшрүүлэхээр бүтээгдэв.

Киноны бүтээх агшинууд:

Сэтгэгдэлүүд:

1. lover_girl | 2009-09-04 14:43:21
Өө ТВ гээр реклам нь гараад байгаа кино байна.
2. MotoCross | 2009-09-04 14:48:13
DVD нь гарахаар нь авч үзнэ ээ, танайхан хүргэж өгнө биз дээ?
Болжмортоо уран бүтээлийн өндөр амжилт хүсээд, биднийхээ дунд хурдан эргэж ирээрэй гэж гуймаар байна. Бусад уран бүтээлчдэд ч амжилт хүсье.
4. bolorka83 | 2009-09-04 15:45:02
abch uznee
5. Emily (зочин) | 2009-09-09 16:25:31
eostoi dajgui kino bnle shdee
6. angelic_universe | 2009-09-15 10:33:48
Заавал үзнээ
7. zochin (зочин) | 2009-09-16 02:54:34
ene kinog chine tesen yadan huleej bna hezee tavij ogoh ve

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.