Долоо хоног бүр шинэ шилдэг гурван киног дүү, дүрсний өндөр чанартайгаар ердөө 3000 төгрөгөөр захиалж гэр болон ажил дээрээ хүргүүлээрэй.
Энэ 7 хоногт зөвхөн шилдгүүдийг №09-08

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Мэйнсервис үйлчилгээ өөрийн үйлчилгээний болон киноныхоо чанар, орчуулга зэрэгт шинэчлэн сайжруулалт хийхээр ажиллаж байгаагаас энэ 7 хоногийн киног хожимдож гаргаж байгаад хүлцэл өчье.

Энэ 7 хоногт зөвхөн шилдгүүд багтсан:

 

Afro Samurai ressurection

Япон стилийн онц сонирхолтой энэ хүүхэлдэйн кинон дээр Афро Самурай гэгч дайчин эр алуулсан эцгийхээ өшөөг авах гэж явахдаа олон хүний амийг бүрэлгэж, бүр ч их хүний хараалыг идсэн нэгэн ажээ. Энэ явдлаас хойш удаан хугацаа өнгөрсөн боловч өнгөрсөн үе нь түүнийг дахин олж ирдэг. Түүнийг алах хүсэлтэй хүмүүс түүний үхсэн эцгийг дахин амилуулж тамлан зовоохыг завдахад Афро Самурай аавыгаа буцааж авахын төлөө тэмцэх ба замд саад зүдгүүр олон тохиолдоно.

Энэ кинонд Холливудын одод болох Samuel L Jackson, Lucy lui, болон Wu tang clan-ийн RZA, Methodman нар дуу оруулсан байна.

Trailer:

 

 

Banlieue 13: Ultimatum

Францын алдарт 13-р хороолол киноны төгсгөлийн буюу 2-р анги энэ удаад илүү сонирхолтой болж чадсан байна.

13-р хороололд хууль сахиулах гэж захиргааны байгууллагууд оролдсон хэвээр. Гэвч өмнө нь  уг хэсгийг удирдаж байсан Таха Бемамуд гэгч үхсэнээс хойш 13-р хороолол нь 5 хэсэгт хуваагджээ. Өрсөлдөгчид Тахагийн байр суурь дээр суух гэж хоорондоо өрсөлдөнө. Дамиен, Лието хоёр Парисийн нууц албаныхан уг асуудлыг шийдэхийн тулд ноцтой арга хэмжээ авахаас өмнө 13-р хороололд энх тайвныг дахин сэргээх гэж оролдоно.

Trailer:

 

 

Zen

Энэ кино нь 750 жилийн өмнө Камакурагийн үед бурхны шашны үйл ажиллагааг голлон  удирдаж байсан Зэн Буддын шашны багш Догэн Зэнжигийн түүхийг харуулдаг. Эхийгээ алдсаны дараа тэрээр Хятад улсад очиж Буддын шашны лам болж гэгээрэхээр явна. Нэгэн зуны өглөө гэгээрсэн Догэн Япон улс руугаа буцаж шинэ Буддын шашны сүм байгуулахад өөрийгөө зориулна. Гэвч шашны энэ шинэ чиглэлийг ард иргэд хүлээж авахад бэрх байсан бөгөөд нийгэм нь хариу үйлдэл хийж эхэлнэ.

Буддын шашны сургаалиудыг маш сонирхолтой аргаар илэрхийлж хийсэн энэхүү кино та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Trailer:

Мөн өмнөх 7 хоногуудад гарсан бүх киноны захиалга хүргэлт явагдаж буйг дуулгая.

Mainserviceийн бүх киног энд дарж харна уу

Сэтгэгдэлүүд:

1. koobe (зочин) | 2009-09-04 19:44:35
NYAMJARGAL AHAA TA NUGUU EDEN LAKE GEDEG KINOG TAWIJ OGOOCH PLS
EDEN LAKE CHINI ONTS SONIRHOLTOI KINO SH DEE ENE 3 KINO SAIN KINO BNAA BI LAV TSALINGAA BUUHAAR AVHAAS KKKK

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.