2009-08-07 13:21:49

Сайн байцгаана уу. Кино сонирхогчидоо.
Холливудын дараагийн шуугиан тарих гэж буй киног та бүхэнд танилцуулая.
Алдарт Hasbro G.I. тоглоомын дүрүүдийг ашиглан Мумми, Ван Хелсинг зэрэг киног найруулсан найруулагч Стефен Соммерс энэхүү киног бүтээж байна.
Кинонд Global Integrated Joint Operating бүлгийнхэн Кобра хэмээх байгууллагын муу талын хүчнийхэнтэй тэмцэнэ.
170 сая долларын төсөвтэй хийгдэж байгаа энэ кино АНУ-д 8 дугаар сарын 7-нд буюу өнөөдөр нээлтээ хийнэ.
Харин Монголд тун удахгүй Тэнгис кино театрын дэлгэцээр та бүхэнд хүрэх болно.
Маш сонирхолтой үйл явдал, үзүүштэй компьютер график хосолсон энэхүү киног бүрэн утгаар нь мэдрэе гэвэл Тэнгисийг зориорой.
Мainservice энэхүү киног үйлчилгээнийхээ журмын дагуу хүргэлтэндээ оруулахгүй.
Харин таныг захаас авсан камерийн бичлэг, халтар орчуулгаас хагас дутуу мэдэрсэнээ кино үзсэн гэж нэрлэхгүй гэдэгт найдаж байна.
Тэнгис танд бүрэн мэдрүүлэх болно.
Манай 09-05 захиалгын кино болох "Ерусалема" захиалсан бүх хүмүүсийн сэтгэлд маш сайн хүрч буйд бид баяртай байгаа.
Цаашдаа ч ганц Америк бус бүх орны шилдэг киноноос шүүж хамгийн сайныг нь өндөр чанартайгаар хүргэж байх болно.
Захиалга хүргэлт явагдсаар байна...


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: