Долоо хоног бүр шинэ шилдэг гурван киног дүү, дүрсний өндөр чанартайгаар ердөө 3000 төгрөгөөр захиалж гэр болон ажил дээрээ хүргүүлээрэй.
Шинэ шилдэг 3-н кино №09-05

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

8-р сарын 02-оос 8 дугаар сарын 08-ны хооронд түгээлтэнд гарах киноны танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. Энэ хүргэлт үнэхээр шинэ шилдэг кинонуудаас бүтэж байгаа.

 

Ghosts of Girlfriends Past

Коннор Мид бол алдартай гэрэл зурагчин бас хүүхэмсэг нэгэн. Тэр сайхан хүүхнүүдийг эргүүлээд тэд өөрт нь дурлангуут хаячихдаг нэгэн байв. Нэг удаа тэрээр Паулынхаа хуриманд оролцох болно. Хуримаа хийх гэж буй дүүгээ тэр хүнтэй гэрлэснээр ямар ч эрх чөлөөгүй болно хэмээн ятгана. Гэвч яг хурим болохын урд шөнө Коннор дээр хуучин 3 найз бүсгүйнх нь сүнс ирнэ. Тэд түүнд өнгөрсөн, одоо, ирээдүй үеүүдийг нь харуулж түүнийг зугаа цэнгээний амьдралаас нь холдуулж зүрх сэтгэлээ даган амьдардаг болгохыг хичээнэ.

5-р сарын 1-нд нээлтээ хийсэн энэ кино одоогоор $78,605,844 ашиг олоод байна.

 

Трайлер:

Blood: The Last Vampire

Саяа бол 400 настай хагас хүн, хагас цус сорогч бөгөөд тэр бусад цус сорогчдыг устгадаг нэгэн. Тэр "Консул" хэмээх байгууллагад ажилладаг бөгөөд хамгийн хүчирхэг цус сорогч болох Онигенийг агнах даалгавар авна. Онигены тухай сэжүүр олж авахаар тэрээр Ёкото дахь Америкийн агаарын цэргийн бааз дахь сургуульд шилжин сурна. Ихэнхдээ ганцаараа байсаар ирсэн Саяа тэнд байх хугацаандаа баазын генералын охин Алистай дотно найз болно. 

Японы нэгэн алдарт комикоос сэдэвлэн бүтээгдсэн энэхүү кино Японд нилээд ашигийг олоод байгаа бүтээл юм.

 

Трайлер:

Jerusalema

Өмнөд Африкт бүтээгдсэн энэхүү кинонд нэгэн жижиг гарын дээрэмчин хэрхэн томорч байгаа тухай гарна. Тэрээр Хиллброуд нүүж ирэн тэнд олон төрлийн бизнесийг гартаа оруулах бөгөөд тэр хирээрээ олон дайсантай болно. Түүний дайснууд цагдаатай хамтран түүнийг унагахаар шургуу тэмцэх боловч мань эр ч тоглоомонд ялахын тулд хамаг бүхнээ дайчлах болно.

Энэ гайхалтай кино бүтээл нь үзэгчид болон шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан бөгөөд олон нийтийн санал асуулгын үнэлгээ нь алдарт Бөгжний эзэн кинотой ойролцоо байгаа юм.

 

Трайлер:

Та бүхэн киногоо захиалаарай.

Мөн дашрамд дуулгахад Өмнөх Долоо хоногийн кино болох

DVD 1: UP, Angels&Demons, Night at the museum-2,

DVD 2: The Hangover, Land of the Lost, Drag me to Hell,

DVD 3: Knowing, The Haunting in Connecticut, 17 again

DVD 4: shinjuku incedent, Aliens vs Monsters, Wathcmen 

кинонуудын түгээлт захиалгын хамтаар давхар явагдаж байгааг дуулгая.

Сэтгэгдэлүүд:

1. dosu | 2009-08-03 12:29:52
Ghosts of Girlfriends Past ene ih huurhun kino bnalee
2. Дамчаа гуай нь (зочин) | 2009-08-06 18:17:44
Тэр блүүд гэсэн кино чинь тухгүй эд байна лээ шүү.
Бусад 2 нь бол таалагдлаа.
Ялангуяа тэр ирусалэм гэсэн кино бол үнэхээр кино шиг кино байсан.
Бичлэгийн чанар бол сайн байна.
Дандаа сайн кино сонгож байгаарай.
Товчхондоо бол таалагдлаа.
3. Ghiore | 2009-08-08 15:36:29
Өөр өөр кино захиалж болохгүй юм уу
4. Ghiore | 2009-08-08 15:39:25
Тэгээд шинэ кинонууд нь энэ юм уу
5. Үйлчлүүлэгч (зочин) | 2009-08-11 10:31:37
Сайн байна уу. Ямар ч байсан кинонууд чинь таалагдаад байгаа. Тэр камерийн бичлэг ёстой муухай байна лээ. Тэрийгээ болиорой.

Энэ долоо хоногын кинонууд яасан бэ?
Хуучны кино сонговол Jerusalema шигээ кино аятайхан кино сонгохыг зөвлөж байна. Тэр blood бол хэрэг алга.

Мөн Godfather, Pirates of Caribian, Lord of the rings гэх мэт хэдхэн ангитай алдартай кинонууд, эсвэл бүр Friends, Prison Break гээд алдартай сериалуудыг энэ кинонуудынхаа хажуугаар орчуулаад гаргаж болохгүй юу? Friends бол янзындаа, хүмүүсийн хэлэнд ч хэрэгтэй

зиа баярлалаа. Хариу хүлээж байя

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.