Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
7-р сарын 20-аас 26-ны хооронд түгээлтэнд гарах киноны танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. Энэ хүргэлт үнэхээр шинэ шилдэг кинонуудаас бүтэж байгаа.
|
|
|
|
|
|
Knowing 1959 онд АНУ-ын нэгэн дунд сургуулийн сурагчид ирээдүйд илгээх захидлуудаа бичицгээн газар булж үлдээнэ. 50 жилийн дараа буюу 2009 онд сургуулийнхан нь тэдгээр захидлыг нээж үзэн сурагчдад тарааж өгнө.Тэдний дунд Луцинда Эмбри хэмээх охины бичсэн учир нь үл ойлгогдох тоонуудаас бүрдсэн нэгэн захидал байх бөгөөд түүнийг Калеб авна. Калебын аав MIT-ийн профессор Жон тэрхүү кодуудыг судалж үзээд өнгөрсөн 50 жилийн турш болсон томоохон гамшиг болсон өдрүүдийг координаттай нь зааж байгааг мэднэ. Тэндээс ирээдүйд болох гамшигуудыг тухай мэдээлэл ч олох бөгөөд тэр гамшигуудыг зогсоохоор Луциндагийн охин Дианатай хамт тэмцэх болно. Одоогийн байдлаар нийт $155,492,119 ашиг олоод байгаа. 3-р сарын 20-нд нээлтээ хийсэн энэ кинонд Николас Кэйж тоглосон бөгөөд тэр өөрийн ажлаа энэ удаад бас л гайхалтай гүйцэтгэсэн байна.
|
|
|
The Haunting in Connecticut Бодит түүх дээр тулгуурлан бүтээсэн энэ кинонд хар хүчтэй тулгарч буй нэгэн гэр бүлийн тухай гардаг. Хүү Мат нь хавдар туссан учраас Кампбэлийн гэр бүлийнхэн урд нь моорог байсан эмнэлгийн ойролцоох нэгэн байшинд нүүж ирнэ. Удалгүй тэд ер бусын зүйлсийг мэдэрч эхлэнэ. Энэ байшинд нь өмнө нь юу болж байсан яагаад муу ёрын хүч тэдэнд халдаж байгааг тэд мэдэхээр тэмцэх болно. 5-р сарын 14-нд нээлтээ хийсэн энэ кино одоогоор $64,895,970 ашиг олоод байна.
|
|
|
17 Again 20 жилийн дараа тэр амьдралдаа гутарсан нэгэн болсон байв. Нэгэн удаа тэр цорын ганц сайхан дурсамжтай газар болох сургууль руугаа очно. Зураг үзэн зогсож байсан түүнээс сургуулийн харуул эргээд 17 настай болохыг хүсэж байна уу гэхэд тэр тийм гэнэ. Улмаар түүний хүсэл биелэж тэрээр 17 настай болно. Ингээд адал явдал өрнөх болно. 4 сарын 17-нд нээлтээ хийсэн энэ кино нийт $127,347,324 ашиг олоод байна. |
Та бүхэн киногоо захиалаарай.
Мөн дашрамд дуулгахад Өмнөх Долоо хоногийн кино болох UP, Angels&Demons, Night at the museum-2, The Hangover, Land of the Lost, Drag me to Hell кинонуудын түгээлт захиалгын хамтаар давхар явагдаж байгааг дуулгая.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: