Долоо хоног бүр шинэ шилдэг гурван киног дүү, дүрсний өндөр чанартайгаар ердөө 3000 төгрөгөөр захиалж гэр болон ажил дээрээ хүргүүлээрэй.
Захиалга №09-02, Огноо 07/13-07/18

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Наадмын маргааш буюу 7-р сарын 13-аас 18-ны хооронд түгээлтэнд гарах киноны танилцуулгыг та бүхэнд хүргэж байна. Энэ хүргэлт үнэхээр шинэ шилдэг кинонуудаас бүтэж байна.

The Hangover

Дак, Фил, Стю гурав бол сайн найзууд. Дак гэрлэх гэж байгаа бөгөөд тэр гоонь эрийн амьдралаа үдэх парти зохиохоор найзуудаа болон сүйт бүсгүйнхээ дүү Алан нартай хамт Лас Вегас явна.

Лас Вегаст ирсэн тэд хэзээ ч мартагдахгүй шөнийг өнгөрөөхийн төлөө хундага тулгаад үргэлжлүүлэх боловч өглөө сэрнэ. Сэрэхэд өрөөнд нь хэнийх нь мэдэгдэхгүй нялх хүүхэд, угаалгын өрөөнд нь бар байх бөгөөд харин Дак алга болсон байна.

Тэд сүүлд хундага тулгаснаасаа хойш юу ч санахгүй бөгөөд Дакыг яаж олохоо ч ү мэднэ. Гэвч хурим маргааш болох тул тэд заавал түүнийг олох ёстой.

Киног үзэх үед инээхгүй байхын аргагүй харилцан яриа, үйл явдлууд маш их гарна. Үнэхээр инээдтэй энэ киног та заавал үзээрэй.

Одоогийн байдлаар нийт $208,966,655 ашиг олоод байгаа. 6-р сарын 5-нд нээлтээ хийсэн дариудаа BoxOffice-ийг манлайлж байсан энэ кино одоо болтол BoxOffice-д дээгүүр байрт байсаар байна.

 

Land of the Lost

Цаг хугацааны үүд нээх өөрийн онолын зарим будилаанаас болж Шинжлэх ухааны хүрээлэнгээс хөөгдсөн палентлогич Rick Marshall нэгэн музейд хүүхдүүдэд танилцуулах хичээл заадаг ажил хийнэ. 3 жилийн дараа түүнийг өөрийн эрдэм шинжилгээний ажлаа дуусгаач хэмээн Holly Cantrell гэдэг бүсгүй түүн дээр ирнэ.

Тэд хамтдаа нэгэн хөтөч аваад цаг хугацааны үүдийг нээх төхөөрөмжийг ажиллуулна. Хүчтэй доргилт болж тэд өөр цаг хугацаанд ирэх бөгөөд маш олон адал явдалтай учрах болно.

6-р сарын 5-нд нээлтээ хийсэн энэ кино одоогоор $54,552,278 ашиг олоод байна.

 

Drag me to Hell

Банкны зээлийн мэргэжилтэн бүсгүй Christine тушаал дэвшихийн тулд өөрийгөө хамт ажилладаг Стюгээс илүү гэдгээ даргадаа харуулах хэрэгтэй болно. Энэ үед Ganush хэмээх настай эмэгтэй өвчтэй байгаа учраас моргажийн зээлийн хугацааг нь 3 дахь удаагаа сунгаж өгөхийг түүнээс хүснэ.

Тэр найдваргүй зээлийг хааж даргаасаа үнэлгээ авахын тулд настай эмэгтэйн хүсэлтийг үл зөвшөөрч түүнийг хөөж явуулна. Гэтэл тэр настай эмэгтэй нь энгийн хүн байсангүй. Тэр Christine руу халдаж түүнийг харааж орхино.

Ингээд Christine байнга хий зүйл хардаг болох бөгөөд, нэгэн зөнчөөс асуутал хараалыг тайлахгүй бол түүнийг 3 өдрийн дараа там руу авч явах болно гэж хэлнэ. Ингээд тэр өөрийгөө аврахын тулд тэмцэх болно.

Маш өвөрмөц дүрслэл, шийдэлтэй хийгдсэн энэхүү аймшигийн кино 5 сарын 29-нд нээлтээ хийсэн бөгөөд нийт $57,845,868 ашиг олоод байна.

 

Та бүхэн киногоо захиалаарай.

Мөн дашрамд дуулгахад Өмнөх Долоо хоногийн кино болох UP, Angels&Demons, Night at the museum-2 кинонуудын түгээлт захиалгын хамтаар давхар явагдаж байгааг дуулгая.

Сэтгэгдэлүүд:

1. Boginya | 2009-07-09 17:45:48
би 3н кино захиалахад 3000 төгрөг болно тийм үү захиалгаа хаан өгөх юм бэ
2. Нямжаргал (зочин) | 2009-07-09 17:54:20
Та эхлээд өөрийн байршилд хамаарах захиалгын утастай холбогдож захиалгаа өгнө.
Захиалгын дагуу хүргэлт очиход та мөнгөө бэлнээр төлөөрэй.
Хэрэв сараар захиалах гэж байгаа бол гэрээ байгуулагдаж, төлбөрөө урьдчилж төлөх юм.
Амжилт
3. Bayasaa (зочин) | 2009-07-09 17:57:03
Tanai kino uneheer chanartai sain baigaad ih bayarlasan shuu.
Baidag l neg cam biz gej bodson ugui yum bilee.
Saraar zahialah geed hotiin tovd zahialsan chini gereenii zagvar duuschlaa. margaash irey geh yumaa.
Gereenii zagvaraa hangalttai gch yavuulj boldoggui yum uu?
4. Нямжаргал (зочин) | 2009-07-09 17:59:25
Үйлчлүүлж байгаад тань баярлалаа.
Гэрээний загвар олон хүн сарын гэрээ байгуулж байгаатай холбоотой нөөц нь дууссан тухай өнөөдөр надад мэдээллэсэн байгаа.
Иймд дараа дараадаа ийм асуудал гаргахгүй байх талаас анхааръя.
5. baataraa (зочин) | 2009-07-14 18:15:14
3 4p horoolliig hariutsaj baigaa tulgaa ahtai ahin holbogdoj ajildaa oroh husel baina aa urd ni end ajillaj baisan yum ldaaa hezeenees ajildaa orj boloh yum boldooo
6. Нямжаргал (зочин) | 2009-07-15 10:18:58
3-4р хорооллын захиалга өгөх утас руу залгаж, холбоо бариарай.
7. захиалагч (зочин) | 2009-07-15 10:41:45
Одоо энэ 7 хоногийн кинонууд хэзээ тараагдаж эхлэх вэ? Өмнөх хүргэлтийг авч үзсэн, их таалагдсан.
8. ebi (зочин) | 2009-07-15 23:24:50
bi 3 horoolold kino hurgej ugj surtalchilga taradag hun bna aa mini utas 99834005 manai menegerin utas tulga 88005325
9. Uilchluulegch (зочин) | 2009-08-28 10:06:00
Tanai kinog avch uzlee. Dursnii huvid gaigui bolovch subtitle-aa arai jijigruulj dooshluulbal zugeer sanagdsan. Duunii huvid home theater deer uzehed hangaltgui bna le. Edgeeriig saijruulbal dajgui shu.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.