Долоо хоног бүр шинэ шилдэг гурван киног дүү, дүрсний өндөр чанартайгаар ердөө 3000 төгрөгөөр захиалж гэр болон ажил дээрээ хүргүүлээрэй.
Захиалга №09-01 огноо 06/29-07/04

Та бүхэнд амласан ёсоороо 06/29 - 07/04-ны хооронд буюу хамгийн эхний хүргэлтэнд орохоор сонгогдсон Night at the Museum: Battle of the Smithsonian, UP, Angels & Demons кинонуудыг танилцуулж байна.

Night at the Museum: Battle of the Smithsonian

Музейн хамгаалагчийн ажлаасаа гарсан Лари Дэйли өөрийн Дэйли Девайсес компанийг байгуулж гар чийдэн үйлдвэрлэн худалдаалж чамгүй амжилттай ажилладаг болсон байлаа. Тэр нэгэн өдөр ажиллаж байсан музейдээ очоод тэндхийн үзмэрүүдийг шинэчлэх болж, хуучин үзмэрүүдийг Смитсониан хэмээх маш том музейн агуулах руу аваачихаар болсныг мэднэ.

Акменрагийн таваг ч тийшээ зөөгдөн очих бөгөөд нийт 136 сая эд зүйлстэй дэлхийн хамгийн том музейн комплекс болох Смитсонианыг амь оруулж орхино. Тэдгээрийн дунд муу санаат фароан Камоунра байх бөгөөд тэр тавгийг ашиглан тамаас өөрийн цэргүүдийг амьлуулахын тулд Жедийг барьцаалах бөгөөд Лари нөхдийн хамт Жедийг суллаж Камоунраг дарахаар тэмцэх болно.

Энэ кино яг одоо кино театруудад гарч байгаа бөгөөд ашиг орлогоороо дээгүүрт буюу BoxOffice-ийн 6-р байранд явж байгаа юм.

UP

Адал явдалд дуртай залуу хүү Карл Фредриксон өөр шигээ сонирхолтой Элли гэдэг охионтой танилцана. Тэд Өмнөд Америк дахь Диваажингийн хүрхрээ рүү очихыг мөрөөддөг байв. Цаг хугацаа явсаар 70 жилийн дараа Элли нас барна. Түүний хуучин байшинг эргэн тойронд шинэ байшингууд баригдаж түүний байрыг нүүлгэхийн тулд барилгын ажилчныг цохьсон хэргээр хөгшчүүлийн байр руу нүүх шийдвэр шүүхээс гаргана.

Харин Карл үүнийг хүссэнгүй. Тэр Эллид өгсөн амлалтынхаа дагуу 10000 ширхэг гелийн бөмбөлгөөр өөрийн байшинг суурьнаас нь өргөн мөрөөдлийн газар руугаа очих аялалд гарна. Түүнтэй хамт 8 настай хүү Руссел болон түүний нохой хамт явна.

Тэд ямар гайхалтай адал явдлын аялал хийхийг Pixar-ийн бүтээл болох энэхүү хүүхэлдэйн киноноос заавал үзээрэй.

Pixar-ийн бүтээлүүд хэзээд шилдэг нь байдгийг дахин баталж энэхүү кино одоо BoxOffice-д 3-р байранд байсаар л байна.

Angels & Demons

Ромын пап лам гэнэт нас барж, мөн гэрлийн энерги ашиглан эрчим хүчний эх үүсвэр гаргахаар ажиллаж байсан лаборитараас бүтээгдэхүүн хулгайд алдагдаж, каталоги шашны 4 том ламыг гэмт этгээдүүд барьцаалсан зэрэг таагүй үйл явдлууд нэг зэрэг тохиолдоно. Гэмт хэрэгтнүүд тэмдэг үлдээсэн байх бөгөөд энэ тэмдэгний учрыг олж чадах цорын ганц хүн бол мэдээж профессор Роберт Лангдом байна.

Тэр учрыг олохоор Лондонд ирнэ. Юутай ч тэмдэгнээс нь улбаалан гэмт этгээдүүд нь шашны дарангуйллаас болж дундад зууны үед нууц байдалд шилжсэн шинжлэх ухааныг дэмжигчдийн нууц холбооныхон байж болох юм гэсэн сэжүүрийг атган цааш мөрдөнө.

Ром дахь сүм бүхэн, сүмүүд доторх хөшөө бүхэн утга учиртай болж хэрэг улам ээдрээтэй болох болно.

Да Винчи Код хэмээх алдарт зохиол бичиж шуугиан тарьж байсан зохиолч Дан Брауны Angels & Demons зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү кино одоогоор BoxOffice-т мөн дээгүүр байранд явж байна.

Эдгээр 3 кино дуу дүрсний өндөр чанар, монгол хадмал орчуулгатайгаар таны гэрт хүргэгдэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Цаашид бид 7 хоног бүрт хүргэх кинонуудаа ийм байдлаар урьдчилан танилцуулж байх болно.

Та захиал бид хүссэн цагт тань хүргээд өгье.

Сэтгэгдэлүүд:

1. shine (зочин) | 2009-06-29 10:26:28
tanai kinonuudaas zahialj amjaagui tohioldold daraa ni bugdiig ni buunduud awj bolno bizdee?
2. nyamjirgal | 2009-06-29 13:03:15
Болноо. Тэр тухай жич холбогдож лавлаарай.
Бүтээлийг шинэ дээр нь чанартай аваад үзэх л хамгийн сэтгэл ханамжтай байх болов уу гэж бодож байнаа.
Баярлалаа.
3. jargal (зочин) | 2009-09-14 23:18:05
Sain btsgaana uu. Ta buhnii ajild amjilt husey. Yamartai ch ehleed doorh kinonuudiig zahialay.
Edgeer kinonuud bugd angli hel deer, mongol hadmal orchuulgatai bol zahialay. 3 kino ni niileed 3000 tugrug biz dee? 2009.09.14
1.
Adventureland
2.
The House on The Left
3.
Ghosts of Girlfriends Past


4. Monster vs Aliens
5.
Knowing
6.
17 Again
7.
The Hangover
8.
Land of the Lost
9.
Drag me to Hell
4. jargal (зочин) | 2009-09-14 23:21:00
deer kino zahialga oruulsan jargal bn. Manaih 13-r horoolol shuu. msngereer orood hayg asuugaarai.
5. Нямжаргал (зочин) | 2009-09-16 13:45:26
Жаргал
Та Утсаар холбогдож захиалгаа өгнө үү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.