Киногоо хэрхэн сонгох вэ?
Кино захиалга хэрхэн хийх вэ?
Хэзээ хүргэж өгөх вэ?
Төлбөрөө хэрхэн хийх вэ?
гэсэн асуултууд ихээр ирж байгаа учир та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулга хийх хэрэгтэй гэж бодлоо.
Киногоо хэрхэн сонгох вэ?
Бид яг тухайн үедээ Америт болон дэлхийд ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудаас цаг үе, бичлэгийн чанарыг шалгасны үндсэн дээр киног сонгож байгаа.
Мөн мэдээж та бүхний санал хүсэлтийг харгалзан киноны сонголтыг хийх болноо.
Тухайн 7 хоногт сонгогдсон кино нь Улаанбаатар хотын бүх хэрэглэгчдийн хувьд ижил байх юм.
Кино захиалга хэрхэн хийх вэ?
Таны ажил, гэр оршин байгаа газраас хамааруулан дэлгэцийн баруун талд буй виджет дэх харгалзах утас руу залгаж, мэдээллээ авах захиалга өгөх юм.
Бид 7 хоног бүр 3-н шинэ шилдэг киног та бүхэнд хүргэхээр тогтмол бэлтгэж байх бөгөөд, киноны захиалгыг өмнөх 7 хоногт авч байх юм.
Нэг ёсондоо та кино хүргэлтийг захиалахад дараа 7 хоногийн таны хүссэн өдөр цагт хүргэгдэнэ гэсэн үг юм.
| 7 хоног | 7 хоног | 7 хоног | 7 хоног |
| Захиалга | Хүргэлт | Хүргэлт | Хүргэлт |
| Захиалга | Захиалга |
Захиалга |
Хэрвээ та сараар захиалах бол тухайн 7 хоног бүрт сонгогдсон нийт 12 кино таны гэрт хүргэгдэж байх болно.
Гол нь та дор хаяж 7 хоногийн өмнө захиалгаа өгнөө.
Хэзээ хүргэж өгөх вэ?
Та захиалгаа өгөхдөө дараа 7 хоногийн хэд дэх өдөр хэдээс хэдэн цагийн хооронд хүлээн авах боломжтойгоо сонгоно.
Таны сонгосон өдөр цагт манай борлуулагч таны захиалгыг шуурхай хүргэн өгөх болно.
Манай кино зөвхөн DVD хэлбэрээр танд хүрнэ гэдгийг анхаараарай.
Төлбөрөө хэрхэн хийх вэ?
Та хэрэв 7 хоногоор захиалга хийсэн бол таны захиалгыг таны сонгосон өдөр цагт хүргэж өгөхдөө төлбөрийг 100% бэлнээр авах юм.
Харин та сараар захиалга өгөх бол бид тантай урьдчилсан гэрээ хийх бөгөөд гэрээ хийгдсэнээр та төлбөрөө 100% урьдчилан төлнө.
Та бүхэнд өөр асуулт байгаа бол сэтгэгдлээр асуугаарай. Дуртайяа хариулах болно.
Та бүхэн энэ өдрийг ая тухтай өнгөрөөгөөрэй.


Сэтгэгдэлүүд:
Харин бидний хувьд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангаж, байнгын тогтмол хэрэглээ бий болгох гол зорилттой учраас чанар шуурхай хүргэлтийн тал дээр анхаарч, хичээж ажиллах болноо.
zaaval 3r ni zahialdimu??
teged une ni hed yumbe??
1-rt zarim subtitle angli deer garaad baih yum
2-rt duu sul baina iimd duug changalah heregtei baih gej bodoj
ta buhend amjilt husie
Сэтгэгдэл үлдээх: